Эхний пост гэж ямар нэг зүйл бичих болж таарлаа.

Ямар учиртай сайт вэ?#

Нэг юм сурна, нэг юм туулна, нэг юмыг мэдрэнэ, тэгээд хүсвэл тэмдэглэнэ, тэмдэглэсэн нь энд орно. Сонирхолтой байгаа зүйлээ өөрийн хэв маягаар дүрслэх зорилготой газар.


Яг юу орох вэ?#

  • Миний амьдралын онцлох мөчүүд
  • Тэмцээн уралдаан, оролцсон үйл ажилгаанууд
  • Хөгжүүлж буй бүтээлийн танилцуулга, яаж хийсэн талаарх цуврал
  • Сонирхолтой алгоритм, технологийн тайлбар, танилцуулга
  • Миний сонирхоод судалж бичсэн зүйлс
  • Эсээнүүд...

Энэ бол миний туулсан, туулж буй амьдралын минь архив маягийн зүйл. Саад болох коммент, дүр эсгэлт, мэдэмхийрэл, анализ хийх алгоритм байхгүй, тайван нэг газар. Постууд нь монгол, япон, англи хэл дээр байж болно, тухайн үеийн сонирхлоор.