Дадлагын тайлан хамгаалалтанд ашигласан слайд
Танилцуулга#
Миний анхны дадлага, 3-р курс төгсөөд зун нь хийсэн. Жил бүр 2 хоногийн танилцуулга сургалт хийн, шалгалт авч, ярилцлага хийх байдлаар сонгоод дадлагад явдаг хөтөлбөр байсан. AOTS гээд байгуулгаас санхүүждэг. Онгоцны зардал байрлах газар нь цаанаасаа, халаасны мөнгө ч өгдөг. Тийм ч учраас 7 хоногийн л хугацаатай байдаг байх.
Компаний тухай#
Нэр нь анх ALTEN Japan биш 東日本技術研究所 байсан. Эмбедэд систем болон төхөөрөмж удирдлагын систем хөгжүүлдэг газар байсан. Энгийн програм хангамж хөгжүүлдэг биш, төхөөрөмж ялангуяа өөрийгөө жолооддог машины хөгжүүлэлт хийдэг гэж байсан болохоор сонирхолтой байсан. ALTEN гээд Францын Group компанид нэгдэж байгаа гэж байсан. Уламжлалт ажлын байрны соёлтой болохоор надад дажгүй санагдсан. Хэт чөлөөтэй биш, назгай биш, гэхдээ ажил хийхэд тааламжтай хэмжээний дүрэм журамтай. Найрсаг, надтай дотно, шударга харилцаж байсан нь таатай байсан.
Яг юу хийсэн талаар#
Хийх юм: Явган хүний товчлууртай гэрлэн дохионы систем хий, хэлхээг угсарч кодыг нь бичих.

Үр дүн:#
Зүгээр л туршилтын хичээлүүд дээр хийдэг шигээ холбоод л, кодоо шараад, ажиллуулаад л нэг цагийн дотор л хийгээд үзүүлсэн.
Гэхдээ энэ нь бүтэн 5 хоног хийх ёстой байсан ажил нь байсан. Анхандаа би гайхсан л даа. "Яагаад ийм удаан энийг хийнэ гэж? Уйтгартай юм биш үү?" гэж гэтэл ажил тэгж явдаггүй л байсан л даа.
Үйл явц чухал#
Үр дүн нь асуудалгүй бол яаж хийсэн нь нээх чухал биш гэж би боддог байсан. Ажиллаж л байвал болно, яаж хийсэнг нь хүмүүс нээх сонирхох биш дээ зэргээр бодож орхигдуулдаг байсан.
Гэвч хэн нэгэнд ямар нэг ажил хийж өгөх гэж байгаа бол эхлээд сайтар ярилцаж төлөвлөх хэрэгтэй, дараа нь хийгдэх ажлаа тодорхой болгоод эхнээс нь хийнэ, ингэхдээ холбоотой баримтуудыг байнга заавал үйлдэж байх хэрэгтэй, тэгээд дараа нь ийм шалгалтуудыг давсан ийм учраас найдвартай шүү гэж баталгаа өгөөд тэгээд дуусгадаг. Тийм дараалалтай байсан гэх үү дээ.
Том төслүүд ийм зарчмаар урагшилж байдаг. Ийм учраас дадлагажигч нартаа амархан, хурдан хөгжүүлж болох, энгийн даалгавар өгдөг ч яг хөгжүүлэлтийн тодорхой дамжлагаараа хийж гүйцэтгэхийг шаарддаг юм билээ.
Тэгээд л шууд буцаагдаад эхнээс нь ярилцаад л эхэлсэн юмдаа.
Дахин эхлэл#
Хөгжүүлэлтийн арга зүй:#
V-модель (V-shaped development method) ашиглах.

- Процесс: Төслийн загвар (Design) → Кодчилол (Төлөвийн диаграмм → Блок схем → Код бичих) → Тестлэл (Testing).
Зорилго (Goals)#
-
Захиалагчийн шаардлагад яв цав нийцсэн систем бүтээх - төлбөр төлөх нь захиалагч тал учир
-
Ойлгомжтой, цэгцтэй эх код (Clean code) бичих - тухайн төсөл дээр өөр олон хүн ажиллаж болно
-
Функцуудыг хооронд нь чөлөөтэй уялдуулах уян хатан бүтэц, загвар гаргах - өргөтгөх, өөрчлөх тохиолдол цөөнгүй гардаг учир
Хийсэн ажлууд#
State Machine зурсан. Нэг төрлийн Flowchart. Төлөвт суурилсан логик зарчимтай системийг дүрсэлж төлөвлөхөд тохиромжтой байсан болохоор зурах хэрэгтэй болсон.

State Machine-аа зурж тодорхой болгочихоод ерөнхий логик дараалал тодорхой болсон тул кодныхоо бүтцийг гаргаж илэрхийлэх ээлж ирсэн.

Дараа нь жинхэнэ кодоо бичээд, хэлхээгээ угсараад шарна.

Эндээс хамгийн гол нь бүхий л хөгжүүлэлтийг баримтжуулах хэрэгтэй ба өөрийн загвар, бүтэц болон шийдлийг олон дахин багаараа болон чиглүүлэгчтэйгээ ярилцах хэрэгтэй. Үйл явц хамгийн чухал гэдэг нь ямар учиртай вэ? гэвэл хэрхэн хийснээ хадгалж байвал дараа нь өөрийн талаас засахад, нөгөө талаас ийм бодитой ажлууд хийгдсэн гэж нотлох ач холбогдолтой гэсэн.
Эндээс хамгийн уйтгартай хэсэг эхлэх ба тэр бол тестлэх. Уйтгартай ч гэсэн эсрэгээрээ хамгийн чухал нь. Системд ямар нэгэн алдаа, гацалт, буруу зүйл байгаа үгүйг илрүүлэх талаар хэсэг.
Дадлагын 5 хоногийг анх төлөвлөх, схемүүдийг боловсруулахад 2 хоног, хөгжүүлэлтийг гүйцэтгэхэд 1 хоног, тест хийхэд 2 хоног гэж хуваавал дээр гэж хэлж байсан. Сонирхолтой байгаа биз.
Ажил бол нарийн төлөвлөх ёстой зүйл, ийм л зүйл сурсан даа.
Байрласан газар, орчны талаар#


Хитачи хот нь далайн эрэг дагуу хот учир далай бодитоор харах сайхан байсан. Нар жаргах үеийн зураглал бас үнэхээр гайхалтай харагддаг юм билээ. Хязгаар нь харагдахгүй ус харах нэг бодлын бас аймар байсан. Амьдрах орчин, уур амьсгал, хүмүүсийн хандлага их дулаахан, таатай мэдрэмж ихээр үлдээсэн.
Дүгнэлт#
Хүмүүс хэрхэн ажиллаж, аж төрж буйг сайтар харсан үнэтэй туршлага болсон.

"The mind is just like a muscle — the more you exercise it, the stronger it gets and the more it can expand."




