Ер нь өгөгдлийн бүтэц ба алгоритм гэж юув?#

Компьютерын үндсэн үүрэг юу билээ? Тооцоолох. Юуг тооцоолох вэ? Өгөгдөлүүдийг. Ингээд явууд л байвал яваад байна.

Ерөнхийдөө компьютерүүд хүний гараар хийхэд цаг шаарддаг, олон дахин давтагддаг зүйлсүүдийг автоматаар хийхэд хэрэгтэй тооцлолыг хурдан хугацаанд анх хийхээр зохиогдсон. Ямарваа мэдээллийг АКА өгөгдлийг тоо болгон хувиргаж нэмж хасаж үр дүнг нь үсэг болгож хүний хэл рүү хөрвүүлж танд харуулна. Маш ерөнхийд нь ингэж тоймлож болно.

Өгөгдлийг хэрхэн боловсруулдаг талаар гүнзгий авч үзье. Боловсруулалтанд | Өгөгдсөн даалгаврын дагуух тооцоонд 2 зүйл чухал. Үүнд:

  • Хурдтай байх. Нэг хариу авах гэж мянган жил хүлээх нь тэнэг хэрэг.
  • Зөв байх. Хурдтай байлаа гээд зөв хийхгүй бол дэмий энерги зарсан хэрэг л болно.

Aлгоритмгэдэг зүйл нь энэ хоёр шалгуурыг хангах боловсруулалтыг хийхийн төлөөх алхамуудыг дараалал бол Өгөгдлийн бүтэц нь боловсруулагдах мэдээллүүдийг цэгцтэй, алгоритмтай таарамжтай байдлаар агуулах үүрэгтэй сав.

Яагаад DSA сурах гэж?#

Хорвоо дээр олон асуудал бий. Тэдгээрийн олон гайхалтай шийдэл ч бий. Жишээлбэл: Эдгээр гайхалтай шийдлүүдийг маш товчоор хураангуйлбал:

  1. Дэлхийн асар их өгөгдөл (12 Зеттабайт)
  • Асуудал: Дэлхий дээрх төсөөлшгүй их дата дундаас хэрэгтэй ганц мэдээллийг олох.
  • Шийдэл: Төвлөрсөн бус тооцоолол ба Семантик хайлт. Өгөгдлийг дэлхий даяарх сая сая серверт хувааж хадгалдаг. AI нь үгсийг математик вектор руу хөрвүүлснээр хайлтыг зөвхөн "түлхүүр үгээр" биш, утга санаа болон хаматгаж буй хамтекстээр нь хайж олдог болсон.
  1. Генийн өвчнийг анагаах нь
  • Асуудал: Хүний ДНХ-ийн 3 тэрбум кодон дундаас ганцхан үсгийн алдааг олж засах.
  • Шийдэл: CRISPR-Cas9. Энэ бол молекулын түвшний "хайж, солих" багаж юм. Чиглүүлэгч молекул нь ДНХ-ийн яг алдаатай хэсгийг олж очоод, хайчилж аваад, оронд нь зөв кодыг орлуулдаг.
  1. Ангараг дээрх роботыг удирдах нь
  • Асуудал: Дэлхийгээс Ангараг руу дохио очиход 20 минут хүртэл хугацаа зарцуулдаг тул роботыг "шууд" удирдах боломжгүй.
  • Шийдэл: Автономит хиймэл оюун ухаан. Роботууд өөрсдөө орчноо 3D-ээр харж, саадыг үнэлж, дэлхийгээс тушаал хүлээлгүйгээр замаа бие даан сонгож явдаг.
  1. Хотын замын түгжрэл
  • Асуудал: Жолооч бүр хамгийн дөт замыг сонговол тэр зам нь шууд түгжирдэг.
  • Шийдэл: Динамик Графын алгоритм. Замын сүлжээг математик загварт оруулж, сая сая хэрэглэгчийн GPS датаг AI бодит цаг хугацаанд боловсруулдаг. Ингэснээр хүн бүрийг өөр өөр замаар хувааж хуваарилан хотын урсгалыг тэнцвэржүүлдэг.

Эдгээр шийдлүүдийн ард алгоритм, өгөгдлийн бүтэц бий. Асуудал бүрт тохирох бараг урлаг гэмээр тийм шийдлүүд тохиромжтой хэрэгслүүд, тохиромжтой аргуудыг хөгжүүлэлт, сайжруулалтанд үндэслэж бий болдог. Тийм учраас л энд чиний урд C++ гэдэг хэл компьютер гэдэг төхөөрөмж, хиймэл оюун гэдэг технологи байна.

Догь болохоор, ийм юм байвал зүгээр юм даа гэж бодоод шууд хэлээд хийлгэчихдэг үлгэр энд нөлөөгүй. Төсөөллөө, ид шидийг, боломжгүйг бүтээхэд чамд маш өндөр түвшний, нарийн бүтэц бүхий шинжлэх ухаанч арга зам хэрэгтэй.

Технологийн дэвшил, алгоритмын хувьсал, бидний дэлхийн өнөөгийн байгаа байдлыг тодорхойлсон олон ололт нээлтүүд бидний гарт одоо байна. Үүнийг ашиглан улам сайжруулах, эсвэл ашиглан түмэнд хэрэгтэй, танд тустай зүйл бүтээх аль алинд нь өмнөх аваргуудыг бүтээлийг судлах ойлгох хэрэг гарна.

Ийм учраас л DSA гэдэг хичээл бид үздэг юм.

LLM-тэй бид#

Энийг ингээд хий гэвэл хийгээд л өгөх тийм ах бидэнд өнөө үед бий. Гэвч сайн ахгүй бол түүнээс холдсон үед чиний хувь чадвар хэр вэ? Мэргэн ардын ухаан бус далдын хар толь ашиглан олж авсан мэдээлэл чамд тогтож үлдэнэ гэж үү?

Утас гаргаж ирээд асууна. Гэхдээ яг юм сурмаар байвал, болж бүтэж байна гэж ханалгүй, өөрийгөө үнэхээр хөгжүүлмээр байвал ЭлЭлЭм-ээ ашиглахдаа өөрийн хувилбараа түрүүлж илгээ. Бүр ямар ч гаргалгаа санаа алга бол санааг нь асууж болно, харин гүйцэтгүүлж, шийдлийг бүү гаргуул. Өөрөө чадахаараа оролдох хэрэгтэй. Тэгж засуул ойлгохгүй байгаагаа асуу. Эдгээрийг байнга тэмдэглэ. Тэгж л, олон давтаж байж, гараараа хийж байж л хүн сурдаг гэдгийг сана.

There is no magic, only abstraction layers on top of one another.